Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр зохиогдсон сургалтын тайлан

2013 оны 11сарын 16-ны өдөр СХД 15р хороо Мичид-Асрал ӨЭМТ дээр эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

Чихрийн шижин өвчний тухай ерөнхий ойлголт, Хоол эмчилгээний ач холбогдол сургалт

Чихрийн шижин өвчний тухай ерөнхий ойлголт, Хоол эмчилгээний ач холбогдол сургалтын үеэр

Тамхинаас гарвал эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт гарах вэ?

Тамхи хүний эрүүл мэндэд хор нөлөөтэйг мэдсээр байж тамхиа татсаар... Хэрвээ та тамхинаас гарвал эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт гардгийг эрдэмтэд тогтоожээ.

АХМАДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ҮЕЭР ЗОХИОГДСОН СУРГАЛТЫН ТАЙЛАН

2013 оны 11сарын 02-ны өдөр СХД 15р хороо Мичид-Асрал ӨЭМТ дээр Ахмадын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

“Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хот” гурван сарын аян эхэлнэ

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын санаачлагаар “Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хот

Friday, October 11, 2013

Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр зохиогдсон сургалтын тайлан

2013 оны 11сарын 16-ны өдөр СХД 15р хороо Мичид-Асрал ӨЭМТ дээр эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгийг СХЭМН-ийн эмэгтэйчүүдийн их эмч Панзила  болон Мичид-Асрал ӨЭМТ-ийн эмч, сувилагч бусад ажилчид хамтран явууллаа. Сургалтын үеэр доорхи сэдэвт сургалтыг хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд  зориулан бэлтгэж танилцуулсан. Үүнд:
1.    ХДХВ/БЗХӨ тухай ойлголт урьдчилан сэргийлэх
2.    Умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлье
3.    Хөхний хорт хавдараас урьдчилан сэргийлье
4.    Хөхөө өөрөө шалгах арга

Сургалтын үеэр эмэгтэйчүүд  үзүүлэн тараах материалтай танилцаж  эмчтэй харилцан ярилцаж зөвлөгөө авч байсан.
Сургалтанд оролцсон нийт 50 эмэгтэйчүүдэд  гэр бүл төлөвлөлт, ЖСА, хөх, умайн хүзүүний хавдараас сэргийлье сэдэвт гарын авлага, зөвлөмжийг тарааж сурталчилав. Мөн хүн тус бүрт 6ш бэлгэвчийг тараав.

Сургалтын үеэр:










Чихрийн шижин өвчний тухай ерөнхий ойлголт

Чихрийн шижин өвчний тухай ерөнхий ойлголт, Хоол эмчилгээний ач холбогдол сургалт Архины хор уршиг сургалтын үеэр


Тамхинаас гарвал эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт гарах вэ?

Тамхи хүний эрүүл мэндэд хор нөлөөтэйг мэдсээр байж тамхиа татсаар...
Хэрвээ та тамхинаас гарвал эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт гардгийг эрдэмтэд тогтоожээ.
24 цагийн дотор: Зүрхний бахын сэдрэл цөөрч эхэлнэ.
48 цагийн дотор: Мэдрэлийн төгсгөлуүд төлжиж эхэлнэ. Гар хөлийн цусны эргэлт сайжирна Амтлах, унэрлэх чадвар эрс өөрчлөгдөнө
72 цагийн дотор: Амьсгалахад хялбар болно. Уушгины багтаамж нэмэгдэж эхэлнэ.
2-2.5 долоо хоногийн дотор: Уушигны үйл ажиллагаа 30 хувиар нэмэгдэнэ. Зүрхний бахын эрсдэл эрс буурна. Цусны эргэлт үргэлжлэн сайжирна.
1-9 сарын дотор: Ханиах, хамар битүүрэх, сульдах, амьсгал давчдах нь багасч уушигны намираа эд нөхөн төлжиж, салсыг гадагшлуулах чадвар сайжран уушгийг цэвэрлэж, халдварыг бууруулна. Биеийн нийт энергийн түвшин нэмэгдэнэ. Таван жилийн дараа хавдрын эрсдэл үлэмж багасна. Зүрхний өвчний эрсдэл эрс буурна.
10 жилийн дараа гэхэд хавдрын урьдал эсүүд эргэн хэвийн байдалд орно. Тамхитай холбоотой бусад хавдар уүсэх эрсдэл багасна.