Бидний тухай

Байгуулгын түүх
Тус өрхийн эмнэлэг нь 2001 оны 03-сарын 01-ны өдрөөс эхлэн ЭМНХЯамны
Сайдын тушаалын дагуу бүрэн бус нөхөрлөлийн хэлбэрээр өөрсдөө сонгож
бүртгүүлсэн нийт хүн ам айл өрхөд, ЭМАШТ-ийг чанартай хүртээмжтэй,шудрага хүргэх ,нарийн мэргэжилийн тусламж үйлчилгээг зохицуулах,олон нийтийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах ,дэмжих үйлст татан оролцуулах зэрэг үндсэн чиг үүрэг өрхийн эмнэлэг СХД-н 15-р хорооны нутаг дэвсгэрт орших 1600 өрхийн эмнэлэг 6500 гаруй хүн амын дунд эрүүл мэндийн тогтолцооны анхдагч нэгжийг бүрдүүлж , 5 их эмч, 5 сувилагчийн оронтойгоор ЭМАШТ- ийн байранд нийт 49кв талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Анх өрхийн эмнэлэг үүсгэн байгуулагдсан үйл ажиллагаа явуулж эхлэх үед хамт олны саналаар Ш.Хажидмааг сонгон ажиллуулсан нь   өнөөг хүртэл ахлах эмчээр ажиллаж байна.2001 онд өрхийн эмнэлэг байгуулагдах үед нөхөрлөлийн гишүүдээр их эмч Амаржаргал ,их эмч Отгонтунгалаг,их эмч Нэргүй,их эмч Баясаглан нар, сувилагчаар Дэлгэрсайхан, Отгончимэг, Ариунаа, Дэлгэрцэцэг нар ажиллаж байсан байна. 2006 оноос өрхийн эмчээр Д.Жаргалсайхан , Ө.Айгуль, П. Батчимэг, Б.Оюунцэцэг, нар өрхийн сувилгачаар  Ш.Чимидцэрэн,Ц. Норжмаа, Г. Нарантуяа, Я.Отгонжаргал,Б.Оюунаа, нар нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдхүүнд Ш.Хажидмаа,өрхийн эмчээр Д.Жаргалсайхан , Ө.Айгүль Ш.Чимидцэрэн, Ц.Норжмаа ,Г.Нарантуяа , Я.Отгонжаргал , Б.Оюунаа нар нийт 9 төлөөлөнажиллаж байна.
Өнөөгийн байдал
Манай өрхийн эмнэлэг одоогийн байдлаар СХД-н 15-р хорооны нутаг дэвсгэрт орших 1853 өрхийн 8137 гаруй хүн амд  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг 3 их эмч,3 сувилагч,1 үйлчлэгч, 1 нийгмийн ажилтан, нятлан бодогч хагас орон тоогоор нийт бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.Өнөөдөр 15 хорооны нутаг дэвсгэрт 19-20 байрны дунд 120м2 талбай бүхий 2 давхар өрхийн эмнэлэгийн цогцолбор байранд 10 өрөө бүхий эзэмшиж тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч сувилагч нарын 4 нь 10-с дээш жил тогтвор суурь шилтай ажилласан байна . Хүн амын эрүүл мэндийг  хамгаалах өрхийн эмнэлэгийн боловсон хүчний тогтвор суурьшил чухал нөлөөтэй байдгийг санаж өрхийн эмнэлэгт боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хөдөлмөрийн гэрээ болон , дотоод журамд заалт оруудсан бусад хангаиж үйлчилгээг сайжруулах зэрэг олон төрлийн ажлыг зохион байгуулж ирлээ.
Хүн амын 85% нь өрхийн эмнэлгийн үйлчлэх хүрээний 1-2км радиуст оршдог ба 15% нь 3-5 км зайд оршиж байна.нийт хүн амын  56.2% нь ядуу бүлэгт хамрагдаж байгаа ба өрхийн 23.5% нэн ядуу өрхөдхамрагдаж байна.
Анх үүсэн байгуулагдаж байсан үетэй харцуулхад өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа төлөвшин тусламж үйлчилгээг ойртуулж чанартай үзүүлж байна. Эмч бүр хүн амынхаа өвчлөлийг бүртгэдэг болсон.



Техник тоног төхөөрөмж
ЭМСХХөтөлбөрийн хүрээнд өрхийн эмнэлгэт зайлшгүй шаардлагатай 2.1 сая төгрөгний тоног төхөөрмж өгсөн бөгөөд үүнээс одоо 1.6 сая төгрөгний тоног төхөөрөмж ,1 комьпютэр байгаа бөгөөд мөн өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай үндсэн хөрөнгийг авч эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд нийт 284.484.933 төгрөгний үндсэн хөрөнгө ,901143 төгрөгний эргэлтийн хөрөнгө байсан. 2012 оны 1 –р улиралд 220802 төгрөгийн эргэлтийн хөрөнгө , нийт үндсэн 284.694.933 төгрөгийн нийт үндсэн хөрөнгө байна.ЭМСХХ-3 төслөөр , МСС ЭМТ- Эрүүл хүүхэд 1 –р улиралд 220802 төгрөгийн эргэлтийн хөрөнгө , нийт үндсэн 284.694.933 төгрөгийн нийт үндсэн хөрөнгө байна.ЭМСХХ-3 төслөөр , МСС ЭМТ- Эрүүл хүүхэд НЭМГ Одоогийн байдлаар төгрөгний үндсэн хөрөнгө ,төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй байна. 4 эмчбүр комьютэртэй дотоод сүлжээ интэрнэдэд холбогдсон мэдээллийн өргөн сантай , иж бүрэн тохижуулсан сургалт суртачилгаа болон чийрэгжүүлэлт , физик эмчилгээний өрөөтэй, өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тусламж үйлчилгээг өргөжүүлэх талаар нилээд ажил зохион байгуулж өрхийн эмнэлэг дээр зүрхний бичлэг хийх ,сахар тоторхойлох зэрэг шинжилгээг хийж ,эмэгтэйчүүдийн үзлэг хийх кабенит, чийрэгжүүлэлт, физик эмчилгээгний өрөөг тохижуулан ажиллуулжэхлээд байна.
Хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимтэй зохион байгуулж ирсэн ба эрүүл мэндийн боловсрол олгоходшаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэн болгосон ба үүнд 1650000 гаруй төгрөгний эд хөрөнгийг бэлдсэн байна.
Бүтэц зохион байгуулалтийн хувьд
Мичид –Асрал өрхийн эмнэлэг нь өнөөдөр СХД –н 15-р хорооны нутаг дэвсгэрт орших 1853 өрхийн 8137 гаруй хүн амд эрүүл мэндйин анхан шатны тусламжийг шудрага,чанартай үзүүлж , шаардлагатай нарийн мэргэжлийн туслмжийг шуурхай зохицуулахзамаар 5 эмч ,4 сувилагчийн оронтойгоор өөрийн байранд бие даан үйл ажиллагаагаа увуулж байна.Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх , тусламж үлчилгээг өргөжүүлэх ,иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулах зорилгын үүднээсхүний нөөцийн хангалтыг нэлээд нэмэгдүүлж тусламж үйлчилгээг өргөжүүлж байна.

Мичид-Асрал” өрхийн эмнэлгийн зохион байгуулалтын бүдүүвч

      Өрхийн эмнэлгийн эрх зүйн байдал
Эрүүл мэндийн хуульд өнгөрдөг оны 1- сард өөрчлөлт оруулсанаар өрхийн эмнэлэгийн эмч сувилагч нарт ажиллах таатай нөхцөл бололцоо бүрдэж,цалин хөлс нэмэгдэж ,нийгмийн байдал нь өмнөх оныхоос сайжраж байна.
ӨЭМТ стандарт МИS 5292:2003 стандартыг мөрдөн ажилладаг байснаас 2011 онд шичлэгдсэн МИS 5292:2011 гэсэн стандартыг мөрддөг болсон.
Засгийн газрын 364 тогтоол , Эрүүл Мэндийн Сайдын 26 тоот тушаал , санхүүжилтийн тушаал нэг иргэнд ногдох зардлын хэмжээ нэмэгдэж цалийн хөлс нэмэгдэх боломж бүрдэж байна.

0 comments:

Post a Comment