2013 оны 11сарын 16-ны өдөр СХД 15р хороо Мичид-Асрал
ӨЭМТ дээр эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгийг
СХЭМН-ийн эмэгтэйчүүдийн их эмч Панзила болон
Мичид-Асрал ӨЭМТ-ийн эмч, сувилагч бусад ажилчид хамтран явууллаа. Сургалтын
үеэр доорхи сэдэвт сургалтыг хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд зориулан бэлтгэж танилцуулсан. Үүнд:
1. ХДХВ/БЗХӨ тухай ойлголт урьдчилан сэргийлэх
2. Умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлье
4. Хөхөө өөрөө шалгах арга
Сургалтын үеэр эмэгтэйчүүд үзүүлэн тараах материалтай танилцаж эмчтэй харилцан ярилцаж зөвлөгөө авч байсан.
Сургалтанд оролцсон нийт
50 эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлт, ЖСА,
хөх, умайн хүзүүний хавдараас сэргийлье сэдэвт гарын авлага, зөвлөмжийг тарааж
сурталчилав. Мөн хүн тус бүрт 6ш бэлгэвчийг тараав.
0 comments:
Post a Comment